Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Эрхэмлэгээний
тухай
Байгууллага, аж ахуй нэгж
компаниуд Эрхэм зорилго, хэтийн зорилго, эрхэмлэгээ тодорхойлон үйл ажиллагаа
явуулдаг. Гэхдээ чухам энэ 3 зүйл юуг илэрхийлдэг, ямар зорилготой талаар ойлголт
янз бүр байхаас болон судлаачид, зөвлөхүүд бизнесийнхэн өөр өөрөөр тайлбарлах, хийх
их байдаг. Гол асуудал байгууллагынхаа үйл ажиллагаа, үр дүн, бизнестэй холбох
тал дээр байна уу гэж санагддаг. Өөрөөр хэлбэл эдгээрийг уриа лозунг эсвэл бизнес
төлөвлөгөөнд ч юм уу компаний бодлогын баримт бичигт байх ёстой билэг тэмдгийн
маягийн гэж үздэгээс өдөр тутмын үйл ажиллагаанаас тасархай юм мэт ойлгох нь
бий. Эрхэм зорилго (Mission),
Хэтийн зорилго (Vision)
Эрхэмлэгээ[1] (Values) нь байгууллагын
үйл ажиллагааг бүхэлд багтаана. Чухам яаж гэдгийг энэ жижиг өгүүллэгт илэрхийлэхийг
хүслээ.
Эрхэм зорилго, Хэтийн зорилго,
Эрхэмлэгээгээ оновчтой томъёолж байгууллагынхаа зорилго, үйл ажиллагаатай
уялдуулан хэрэгжүүлж буй компани, байгууллагууд бат, бөх хэдэн зуун жилээр оршин
тогтнож чаддаг. Англиар lasting
company буюу монгол утгаар удаан оршдог, урт наст компани нь
Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Эрхэмлэгээгээг утга учиртай тодорхойлдогт оршино
гэж Харвардын эрдэмтэн судлаачид олж тогтоосон байх юм. Тэгэхээр тэдний тодорхойлолтоор
Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Эрхэмлэгээ гэж юу болохыг авч үзнэ. Хамгийн
сонирхолтой нь тэд энэ гурвыг дорнын соёл, үзэл баримтлалд ихээхэн тусгагддаг
арга, билэгтэй жишсэн байдаг. Хар цагаан, өдөр шөнө, эр эм, нэмэх хасах гэдэг
шиг Эрхэм зорилго, Эрхэмлэгээг билгийн тал, Хэтийн зорилгыг аргын тал мэтээр
тайлбарласан байна. Эрхэм зорилго бол компани, байгууллага яагаад оршин тогтнож
байгаа, юуны төлөө оршин тогтнож байгааг илэрхийлнэ.
Хэрэглэгч, бүтээгдхүүн, зах зээл
зэргийг багтаасан байх ёстой гэж ихээхэн өгүүлдэг ч нэг зуун жил, хоёр зуун жил
ч юмуу хугацаагаар компани орши тогтоно гэж бодвол эдгээрүүд хэдхэн жилийн
дотор өөрчлөгдөж болох тул бас бодууштай. Бизнес бас ааваас хүүд, хүүгээс ач
зээд дамжина гээд бодоход Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Эрхэмлэгээгээ
гурав яаж тодорхойлбол зохихыг нцухацтай
бодох хэрэгтэй юм. Эрхэм зорилгыг тэнгэрт гялалзах алтан гадастай ч зүйрлүүлж
бас ярьдаг. Манай Д.Сүхбаатар жанжин хэлсэнчлэн хандах зүйлийг тогтоож өгч
байгаа. Эрхэм зорилгыг заавал бүрэн гүйцэд биелүүлэх албагүй бөгөөд тухайн
компани, байгууллага энэ дэлхий дээр яах гэж оршин байгаагийн учир шалтгааныг гүн ухаан,
үүсгэн байгуулагчдын үзэл баримтлал, үндсэн зарчимтай холбоотойгоор илэрхийлнэ.
Билгийн тал болдгоороо хэтийн зорилгоос ялгаатай зүйл нь хэзээ ч өөрчлөгдөхгүйд
оршино.
Тэгвэл хэтийн зорилго нь тодорхой
хугацааны дотор компани8
байгууллага ямар түвшинд хүрсэн байх юуг бүтээчихсэн байхыг харуулна. Хэтийн
зорилгыг 3, 5, 10, 15, 20 жилээр тодорхойлох нь түгээмэл. Хэдэн жилээр
тодорхойлохыг байгууллага өөрийн нөхцөл байдлаас хамааруулан шийднэ. Ямар ч л
байсан гол санаа нь Эрхэм зорилгоор хандах зүгээ тодорхойлоод тэр рүү тодорхой
зорилго тавин тэмүүлж буй нь хэтийн зорилгоо хэрэгжүүлж байгаа хэрэг юм. Өнөө
цагт гаднах нөхцөл байдал (байгал цаг уур, улс төрийн байдал, технологи гэх мэт) хурдтай
өөрчлөгддөг болсон тул 3-5 жилээр хийх нь түгээмэл. Ийнхүү тодорхойлохдоо хэтийн
зорилгыг нилээн хүч сорьсон, хэрэгжүүлэхэд амар бус байдлаар гаргана. Нэгд хялбар
зорилго тавьж өөрийгөө хуурахгүй, хоёрт өрсөлдөгч нар илүү том зорилт тавьж
байгаа, хэрэглэгчийн байнга хувьсч байдаг хэрэгцээ шаардлагыг биелүүлнэ гэдэг
тийм ч амар биштэй холбоотой. Тэгэхээр аргын тал болох Хэтийн зорилго маань
тодорхой хугацаагаар өөрчлөгддөгөөрөө хэзээ ч үл өөрчлөгдөх Эрхэм зорилгллс
ялгаатай. 2014 онд 2017 хүртэл томъёолсон хэтийн зорилгийг гүйцэлдүүлэхийн
төлөө компаний бүх хүн 3 жилийн турш ажиллах бөгөөд 2017 он гэхэд түүнд хүрээд
дахин 3 эсвэл таван жилээр хэтийн зорилгоо тодорхойлно. 1994 онд Жеймс Коллинз,
Жерри Порас нар Built to
last: Successful habits
of Visionary Companies номондоо
Big Harry
Audacious Goal (BHAG) гэдэг
зорилгыг гаргж ирсэн. BHAG
нь компаниудыг хэтийн зорилгоо илүү алсын хараатай, стратегич, ажилтан бүрийн
сэтгэлд хүрэхээр тодорхойлохыг өгүүлсэн. BHAG-ээр (BEE-hag) зорилгоо 10-30 жилээр гүйцэтгэхэд
хэцүүгээр, мөрөөдөн төсөөлж буй ирээдүйд хүрэхээр тодорхойлохыг заасан.
Зохиогчид компани хэд хэдэн BHAG-тай байж болно,
нэг нь урт хугацааны өргөн хүрээтэй бусад нь богино хугацааны үр дүнг харуулсан
гэх мэт. Компаниуд BHAG буюу
урт хугацааны хэтийн зорилтыг мөн гаргах ч бий. Ингэснээр компаний ажилтнууд
компани юунд хүрэх гэж байгаа, юуны төлөө явж байгаа, ямар ирээдүйг бүтээж
байгаа талаар тодорхой ойлголттой болж өөрөө тэр зорилгод хүрэхэд ямар хувь
нэмэр оруулахаа мэдэрнэ. Мөн компаниараа
бахархах сэтгэл төрж компаний амжилт өөрийнх нь ахуй амьдрал албан тушаалын
хөгжил мэдлэг боловсрол хэрхэн өргөжин дэвшихийг ойлгох болно. Энэ нь ялангуяа
ажил амьдралын гараагаа эхэлж буй залуу ажилтнуудад болон авъяас чадалтай,
хурдан чадваржих чадварлаг ажилтнуудад их чухал байдаг. Ийм боломж үгүй газарт
тэд цалин сайн байсан ч удаан тэсч чаддаггүй. Тэгэхээр хэтийн зорилго гэдэг
маань компаний бүтээн бий болгохыг хүсч буй ирээдүйн дүр зураг төсөөллийг
илэрхийлсэн 1-2 өгүүлбэр байдаг. Эрхэм зорилго, хэтийн зорилго стратегийн ач
холбогдол бүхий, байгууллага, хамт олны зүрх сэтгэлийг хөндөн омог төрүүлсэн,
хийх бүтээх ажлыг үзүүлж байх ёстой зорилгын товч тодорхойлолт тул үгийн
сонголт, найрлага зүйн хувьд сайн бодож хийдэг. Хэтийн зорилгийн цөөн хэдэн
үгээс л хамаг ажил ундарна, компанид данстай бүх хүн өдөр тутам, хором мөч
бүртэй уралдан ажиллах тул энэ товч 1-2 өгүүлбэр маш чухал. Хэтийн зорилгын
хорь гучаад үг байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд задарч энэ хэдэн
үгнээс болж стратегийн ажлын хэсгүүд (сайжруулалтын багууд ч гэж нэрлэх бий) байгуулагдана.
Өөрөөр хэлбэл нөгөө бахь байдгаараа ажлаа хийгээд хүрэхгүй, нилээн хүч сорьсон
зорилго тавьсан тул түүнд хүрэхэд гаргах нэмэлт нөөц хүч тавих үйл ажиллагаа
зохион байгуулалтанд орно.
Одоо тэгвэл Эрхэмлэгээний тухай
ярилцъя. Эрхэмлэгээ буюу компаний бүх хүн мөрдлөг болгодог зарчим маань аргын
талд хамаарна. Англиар Core
Values гэх ихэнхдээ 3-5 (цөөн) мөрдлөгө болгох зүйл маань сore буюу цөм гол
гэсэн утгыг ойлгох нь чухал юм. Компани оршин тогтнож байгаа цагт хэзээ ч
зөрчихгүй үндсэн гол эрхэмлэх үнэт зүйлс юм. Хүн жишээлбэл хүний төрлийг олоод
амьдрах хугацаандаа зөрчихгүй, мөрдлөг болгох зарчмуудтай байдаг. Жишээ нь гэр
бүлээ эрхэмлэнэ, хүн амьтны амь хөнөөхгүй, үнэнийг эрхэмлэн амьдрана гэх мэт.
Амьдралд нь юу ч болж ямар ч асуудал гарч байсан, эсвэл ажил төрөл нь
өөрчлөгдөж, газар дэлхий хөдөлсөн ч бай хүн болж төрсний утга учрыг илэрхийлэх,
хүн болон амьдарч байгаагийн учир шалтгаантай холбоотой мөрддөг зарчмууд бий.
Түүн шиг компаний эрхэмлэгээ бол Эрхэм зорилгоос ургасан хэдэн зуун жил ч
болсон, гаднах дотоод орчинд юу ч болж байсан үл өөрчлөгдөнө. Бүтээгдхүүн,
үйлчилгээ, эзэд, хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн ч үл өөрчлөгдөнө. Компаний бүх
хүн эрхэмлэгээг дагаж мөрдөнө, тэд уураг тархи, сэтгэл зүрхэнд нь шингэсэн эрхэмлэгээгээр
хүмүүжиж тэдний бүхий л үйл ажиллагаа, ажлаа хийж буй байдал нь эрхэмлэгээд
захирагдана. Эрхэмлэгээ нь компаний хүмүүсийг цавуу мэт барьцалдуулан
наалдуулна. Эрхэмлэгээг үл мөрдөх хүмүүст тухайн компанид орших орон зай үл
олдоно. Тэд чимээгүйхэн нэг л мэдэхэд алга болно. Юуны төлөө оршин тогтнож, ажиллаж
байгаагаа мэдэх нь чухлын хэрээр тэрний төлөө яаж ажиллавал чухал нь
эрхэмлэгээгээр илэрхийлэгдэж байна. Тиймээс ч эрхмэлэгээ урт настай компаниудын
нэг нууц юм. Өөрчлөгдөөд байдаггүй тул цөөхөн байх нь дээр гэж үздэг. Хэт олон
бол сore буюу
хамгийн гол гэсэн утгаа алдахаас гадна, өөрчлөх нөхцөл байдал үүсч болзошгүй. Цөөн
байх нь хүмүүст ойлгомжтой, тэдний толгойг эргүүлэхгүй мөн урт хугацаанд орших
боломжтой. Эрхэмлэгээ хүн рүү чиглэсэн, тэдний үйлдэл, ажлаа хийхтэй холбоотой тул
эрхэмлэгээг томъёолохдоо хүнээ бодож хийнэ. Бид бүгд нийлээд хэзээ ч зөрчиж
болохгүй, байнга эрхэмлэхзүйлс маань юу билээ, хэзээ ч юугаар ч арилжихгүй тэр
гол хэдэн чухал зүйл юу вэ гэдгийг бодно.
Эрхэм зорилго, Хэтийн зорилго,
Эрхэмлэгээгээг тодорхойлоход анхаарууштай хэдэн зүйлүүдийг доор дурьдахийг
хүслээ.
- Багаар тодорхолох, хамт олныг оролцуулах (shared MVV буюу хүн бүрт хүрсэн Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Эрхэмлэгээгээ)
- Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Эрхэмлэгээгээ нь бизнесийн гол хийх ажил бодит зорилго гэдгийг ойлгож хийх
- Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Эрхэмлэгээг хэрхэн зөв тодорхойлохоо мэдэхгүй байгаа бол аргачлуудыг судлах, менежментийн зөвлөхтэй хамтран ажиллах,
- Удирдлагын багаар 1-2 бүтэн өдрийг зарцуулан, ажлаас өөр орчинд тодорхойлох нь үр дүнтэй байдаг.
- Хэтийн зорилгыг тодорхойлоход байгууллагын өнөөгийн байдлыг тодорхойлох нь чухал. Өнөөдөр хаана, ямар байдалтай байна, орчин нөхцөл, өрсөлдөөн, чиг хандлага, хэрэглэгчээс хамаарч хэтийн зорилго, хүрэх үр дүнг тодорхойлоно.
|
|
No comments:
Post a Comment