“Компани дээрээ өөрчлөлт шинэчлэлтийг
амжилттай хийх нь”
Компани дээр хийх өөрчлөлт, шинэчлэлт гэдэг нь
хүнээр дүйцүүлэх аваас хүн зөвхөн гэр бүлээ тэжээх өөрийн үндсэн хэрэгцээг
хангахаас гадна өөрийгөө эрүүл саруул байлгах, хөдөлмөрийн чадвар бүтээмжтэй
байхын тулд байнгын өөртэйгөө ажиллаж өөртөө хэрэгтэй зүйлүүдийг хийхтэй
адилтгаж болох юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэндээ зөвхөн биеийн хувьд биш оюун
санаа, сэтгэл зүйн хувьд мөн эрүүл саруул байлгах нь өөрийн биеэ мэдэх, юуны төлөө яах гэж амьдарч
байгаагаа мэдэх, сэтгэлээ хэрхэн удирдан жолоодохоо мэдэх гэх мэт олон зүйлд
суралцан боловсорч өөрийгөө зогсолтгүй өөрчлөн шинэчлэн урт удаан, аз жаргалтай
амьдрах чадвараа дээшлүүлнэ гэсэн үг. Компаниуд дээрээ эргүүлэн жишээд үзэхэд
компани өнөөдөр мөнгө ихтэй ашиг орлого сайтай байна уу -гаас үл хамааран ашиг
орлого муудсан үед тэгвэл ямар байх, гадны ямар ч нөлөөнд тэнцвэр алдахгүй явах
чадвар бүхий ерөнхий эрүүл мэнд ямар байгаа нь компани өөр дээрээ шаардлагатай
өөрлөлт, шинэчллтийг тасралтгүй хийж чадаж байна уу гэдгээс хамаарна. Хамгийн
энгийн жишээ болох хүмүүсээ ажилд нь цагт нь ирүүлэх гэдэг асуудлыг аваад үзье
л дээ, Үүнийг ихэнхдээ компаниуд цагийг бүртгэх, эсвэл хурууны хээний машинаар
бүртгэлийг гаргаж хоцорсон цагаас хариуцлага тооцох, ажилчдын унаагаар үйлчлэх,
огт хоцроогүй хүнээ урамшуулах гэх мэт байдлаар шийддэг, эдгээр нь ихээхэн
зардалтай, мөн асуудлыг нэг мөр шийддэггүй л шийдлүүд байх нь элбэг. Тэгвэл
өөрчлөлт шинэчлэлт тасралтгүй хийдэг компанийн хувьд асуудлыг ул суурьтай
судлан суурь шалтгааныг илрүүлэх, тэдгээрт тохирсон арга хэмжээг авах, туршин
үзэх, дахин гарахгүй болтол шийдэх, системээр шийдэх арга хэмжээнүүдийг авна.
Үүнийг л тасралтгүй сайжруулалт хийх өөрчлөлт, шинэчлэл гээд байгаа юм. Ажлаас
хоцордог асуудалдаа буцаад ороход хүмүүсээ ажилд нь дуртай болгох, онцгой
хүндэтгэх шалтгаангүй л бол ажилдаа яаран ирдэг болгох нөхцөлийг бүрдүүлэх,
хүмүүсээ дуртай ажилд нь зөв байршуулах зэргээр асуудлыг шийдэж болох юм. Энэ
нь хүмүүстэйгээ ажиллах, дээд удирлагын болон хүний нөөцийн ажлаа хариуцаж
байгаа хүмүүсийн хувьд энэхүү өөрчлөлтийг гардан манлайлан хийх хэрэгтэй гэсэн
үг билээ. Энэ мэт байнга байж байдаг, хэн ч шийддэггүй, олон дарга, менежерүүд
дундаа орхигдуулдаг асуудлууд нь байгууллага дээр явагддаг бүтцийн, зардал
бууруулалтын, процессын, соёлын, стратегийн хэмээн ангилагддаг өөрчлөлтүүдийн
хүрээнд явагдана. Ажлаас хоцордог асуудал бол жишээ нь соёлын өөрчлөлтийн жишээ
юм. Өөрчлөлт нь мөн асуудлын том жижиг, гарах үр нөлөө далайцаараа жижиг засвар
тохиргооны, микро түвшний, макро том үндсэн процесын, байгуулагын хэмжээний гэж
ангилагдана.
Байгууллагын хэмжээний өөрчлөлт, шинэчлэлтийг
хийхэд хэтийн зорилго, эрхэм зорилго, үнэт зүйлсээ шинэчлэх, стратеги
зорилтуудаа тодорхойлохоос эхэлж тэдгээрийг хамт олон хүн бүрт хүргэж өдөр
тутмын ажилтай нь уялдуулж өгдөг. Аль
нэг дамжлагын жижиг асуудлыг сайжруулах, эсвэл хэд хэдэн газар, нэгж дамнасан
асуудлуудыг сайжруулах, бизнес процессын өөрчлөлт хийх гэдэг нь ажилчид,
менежерүүдээс эдгээрийг амжилттай хийх арга технологит тасралтгүй суралцан, хийж
үзэн үр дүнг нь ярилцан ухарч шантрахгүй, чимээгүй мартагнуулаад алга болгохгүй
дахин дахин сайжруулах ажлын соёлыг бий болгож байж өөрчлөлт явагдана.
Өөрчлөлт амжилттай болоход өөрчлөгдөхгүй бол
болохгүй нээ гэдгийг ихэнх хүн (ялангуяа нөлөө бүхий хүмүүс), улмаар түүний төлөө яахаас ч буцахгүй явахгүй бол болох нь гэдгээ ойлгох
байдаг. Энэ нь эргээд хүн дээр авааад үзэхэд гэр бүлийн нэг гишүүн бөөрний
өвчтэй болоод эмч 30 кг-ээр жингээ бууруул гэсэн бол тэр хүн болон гэр бүлийн
гишүүд жингээ хасахын төлөө л бүхий л шаардлагатай арга хэмжээг урт удаан
хугацааны туршид авна гэсэн үг. Маш өндөр сахилга баттай байж хоолны шинэ
дэглэм сахих, өдөр бүр 5 км явган явах гэх мэт тэсвэр хатуужилтайгаар алхмуудаа
хэрэгжүүлэхтэй адилхан. Удаан хугацааны энэ тасралтгүй өөрчлөлтийн үед гаргах
үр дүндээ үл итгэх, төвөгтэй санагдах, хуучин иддэг уудаг байсан зүйлээ
өгүүлэх, явган явах нь там шиг санагдах, зав гарахгүй байх зэрэг асуудал үүснэ,
тиймээс гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн хүн эсвэл өөрөө манлайлах, гарч буй
эхний сайн үр дүнгүүдийг олж тогтоох, тэдгээрээр урамших, сэтгэлээр унасан үед
зоригжуулах зэрэг ажлуудыг хийх хэрэгтэй болдог, өөрөөр хэлбэл өөрчлөлтийг яаж
хийхээ төлөвлөн, явцыг хянаж, хэмжиж, шаардлагатай арга хэмжээг байнга авна,
мэдээллийг байнга өгнө, хүмүүсээ идэвхжүүлнэ гэсэн үг юм.
“Компани дээрээ өөрчлөлт, шинэчлэлтийг амжилттай
хийх нь” сургалтаар та бүхэн танай байгууллага дээр өөрчлөлт хийх шаардлага
байгаагаа хэрхэн хүлээн зөвшөөрөх, яаж мэдэх, өөрчлөлт бүтэлгүй болдгийн учир
шалтгаануудыг ойлгох, байгууллагын хэмжээний өөрчлөлт гэж юу болох түүнийг хийх
арга хэрэгслүүдийн талаар гадаад, дотоодын байгууллагын жишээн дээрээс суралцах
болно.
2015-02-24
Монголын Менежментийн зөвлөхүүдийн Институтын
гүйцэтгэх захирал,
Бизнес Экселенс компанийн гүйцэтгэх захирал,
зөвлөх
No comments:
Post a Comment